Халуун дэлхий
Ойрын жилүүдэд манай оронд аймшигтай халуун зун болдог болчихоод байгаа. Энэ их зуны халууныг хурааж авчихаад өвөл хэрэглэж болдогсон бол гэсэн бодол тэр халуун өдрүүдэд хэн бүхний толгойд ордог л байх. Тэгвэл халуун агаарыг эрчим хүч болгож болох юм байна. Гол нь энэ систем нь гаднаас ямар ч эрчим хүч шаардахгүй, өөрөө ажиллаж чадна гэнэ дээ. За тэгээд эрчим хүчээ өвөл болтол хадгалдаг савтай байвал бүр ашигтэй юм болох биз. Дэлхийн дулаарал, сүйрэл энэ тэр гэж яригдаад байгаа цагт хамгийн зөв эрчим хүчний үүсвэр энэ л байх гэж бодлоо.