Хэзээ нэгэн цагт би ниснэ
Миний бүр багаасаа мөрөөдсөн нэг зүйл бол нисэж үзэх байлаа. Тэр мөрөөдлөөсөө ч болсон уу, нисгэгч болно гэж боддог байв(гэхдээ одоо програмчин). Ууг нь бол онгоцоор биш ямар нэг задгай зүйл дээр нисч үзэхсэн гэж л мөрөөддөг байсан юм, яг нөгөө үлгэр дээр гардаг нисдэг хивстэй төстэйдүү юмуу даа. Нисэж байна гэж хичнээн ч удаа зүүдэлсэн юм бүү мэд, тоймгүй олон зүүдэлсэн. Ихэнхдээ пионеруудын цохидог бөмбөрөн дээр элгээрээ тээж хэвтээд хөлөөрөө гүйж гүйж газраас аажим дээшлээд нисээд явчихаж байна гэж.. Заримдаа гүйгээд гүйгээд газраас тасрахгүй, эсвэл жаахан тасарснаа буцаж газардчаад лайтай. Ядарсан амьтан сэрдэг сэн. Нээрээ хөл ядарчихсан ч юм шиг санагдаад л.. Заримдаа болохоор нээх хурдан газраас хөндийрснөө тэр чигтээ дээшээ л яваад байна, жаахан доогуур явж юм хармаар байдаг, гэтэрхий өндөрт гараад ирэхээр бас сандарнаа, одоо энэ чинь яадаг билээ болохоо байлаа гээд л, тэгээд заримдаа бөмбөрнөөсөө мултарч унаад доошоо явж өгнө, унах замдаа их уднаа зайтай. Гэхдээ унаж явахдаа зүүд гэдгээ мэдчээд яахчгүй юм чинь гээд тайвширчина, нээрээ л яахчгүй газардаж байгаан. Хааяа гэрээсээ хол унацан байхын бол гэр лүүгээ алхах гэж ядаргаатай санагдаад албаар сэрчдэг байсан, нээрээ шүү. Нисдэг зүүдээ бүр удирдаад сурчихсоон сүүлдээ, өнөөдөр заавал зүүдлэнэ дээ гэж бодож байгаад унтахад бараг 50% магадлалтайгаар зүүдэлдэг байсан байхаа. Заримдаа 40ийн битан, том цагаан түмпэн эднүүсээр "нисдэг" байлаа. Ёстой дээд зэргийн кайф авдаг байж, харин жаахан томроод ирсэн чинь "нисэж" ерөөсөө чадахаа байчихсан. Тэр үед делтаплан, шүхэр, онгоц, халуун агаараар дүүргээд хөөрдөг бөмбөлөг юу билээ дээ тэр эднүүсээр ерөөсөө нисэж "байсангүй", нисье ч гэж санадаггүй байлаа.