Гэрийн хоол

Амттайхан бууз
Миний охин хөлд орлоо. Энэ зураг бол тэнцэж байгаа байдал. Арай л сайн явж чадахгүй, тэнцээд байгаа юм. Их болгоомжтой явдаг гэсэн. Агаа нь хөлд орж байхдаа их болгоомжгүй явдаг байсан, охин хүүхэд арай л өөр юм аа. Хүний хэлсэн үгийг их тод дуурайж хэлнэ, тэрийгээ чанга хашгирч хэлдэг гэж байгаа. Маамаа, бай бай(баяртай) гэх мэт үгээр үгсийн сангаа баяжуулаад л байгаа сурагтай. Их шартай, агаатайгаа юм булаацалдах юм бол ана мана үздэг гэсэн. Нүд нь их адтай, гялалзаад тэр байж байгааг нь... Энэ зурган дээр бууз идэж байна, нийслэл салад бас наана нь байна. Гэртээ сайхан дуртай хоолоо идээд эхнэр хүүхдүүдтэйгээ бужигнаж суухсан. Миний охин аавынхаа аманд бууз хийгээрэй...