Хүүгээ санав

Аав нь ч гэсэн хүүдээ хайртай
Өчигдөр хүүтэйгээ утсаар ярилаа. Миний хүү одоо хоёр настай ч нэг л сайн ярьж чадахгүй байгаа юм. Уг нь бол учиргүй их юм ярина л даа, даанч ээжээс нь бусад хүмүүс сайн ойлгохгүй. Үгийн эхний гийгүүлэгчийг л гээчихээд байгаан. Аав нь бол яриаг нь ерөнхийдөө ойлгоно, гэхдээ аавыгаа яваад гурван сар болсноос хойш хүү минь зөндөө шинэ үг сурчихсан байна лээ. Заримыг нь аав нь ойлгохгүй юм, жишээ нь арав хүртэл тоо сурж, гэх дээ Ес, Зургаа хоёрыг алийг нь харсан л \"есзургаа\" гээд нийлүүлээд хэлээд сурчиж. Бас гэрт юу болсныг аавдаа тайлбарлаж өгсөн, гадаа гарсан, машинаараа тоглосон гэхмэтээр...
Ээж нь аавтай нь утсаар ярьж байхыг яг мэддэг гэж байгаа, тэгээд л ээжээсээ яаж ийгээд утас аваад аавдаа баахан юм ярьж гарсан нь тэр. Ээжийгээ саад болно гээд өрөөнийхөө хаалгыг хааж байгаад шулганана гээч. Дүү нь сониучирхаад араас нь мөлхөөд ороод ирсэн чинь бас Марлак мөлхөөд ирлээ гээд байгаамаа. Бас нэг үг сурсан нь \"Аавдаа айтай(хайртай), Ээждээ айтай, Малакдаа айтай\" гэж байгаан. Хүн зааж өгөөгүй л гэж байсан яаж хэлж сурсан юм бүү мэд. Нилээд ярьж сүүлд нь \"За баяртай дараа хоёулаа ахиад яринаа\" гэсэн чинь чив чимээгүй болсноо Аавдаа айтай, Аавдаа айтай... гэж зөндөө хэлээд уйлчихлаа, би ч нулимс гаргачихав. Миний муу хүү аавыгаа санаад хэцүү л байх шиг байна даа, ээж дүү хоёр нь ч ялгаагүй. За яахав, аав нь өвөл очно доо... Аав нь удахгүй очноо миний хүү...