Сургалтанд ирэв
Зургаан сарын бриж инженерийн сургалтад ирлээ. Эхний хоёр сар дан япон хэл үзэх юм. Миний япон хэлний мэдлэг ичмээр муу. Зарим хирагана катаганагаа ч мэдэхгүй гэхээр үнэхээр хэцүү. Ийм учраас энэ хоёр сард бүх хүчээ дайчлаад хүнтэй ярьж ойлголцдог болохыг зорино. Эртээр дадлага хийх компанийхаа хүмүүстэй уулзах үед япон хэлээр ярьдаг болохгүй бол юу ч бүтэхгүй нь гэдгийн мэдэрсэн. Хоёр сарын дараа ойр зуур ярьдаг болчихсон очоод өнөө дадлага хийх компанийханд хэн гэдгээ харуулах юм шүү.
Хичээнээ, би чадна.
Нилээд хэдэн сарын өмнөөс нээгээд өдөр бүр шинэ зүйл нэмж байна гэж ам гарсан боловч ажлын ачаалал болоод залхуугаасаа болоод олигтой баяжуулж чадахгүй байсан япон хэлнийхээ блогийг амилуулах болно, гэхдээ даалгавар их өгөөд байвал өдөр болгон бичиж чадахгүй ч байж мэднэ.