Архи уухаа больё

Миний нэг муухай буруу зуршил байдаг нь спиртийн төрлийн ундаа хэрэглэхээрээ хяналтгүй болдог зан юм. Ер нь ихэвчлэн гайгүй тохируулаад хэрэглэчихдэг боловч архи дарс гэдэг зүйл надад зохихгүй байгаа нь мэдрэгддэг. Гэвч үүнийгээ мэдсээр атал энэ адтай эдийн арганд автчихаад байдаг гэмтэй.

Саяхан би ажлийнхантайгаа сууж “юм” уунгаа ажил төрөл алив зүйлсийн талаар сайхан яриа өрнүүлэв. Дан пиво уусан боловч хэдэн цагийн дараа би гэдэг хүн хяналтаа алдаж гэртээ хүргэгдсэн болохоо маргааш нь л мэдсэн юм. Пивийг ихээр уух нь архи ууснаас ч илүү зовлон зүдүүрийг маргааш өдөр нь авчирдаг гэдэгийг мэдэрч авлаа. Үхэхээ шахаж билээ. Өмнө нь иймэрхүү зовлон амсаж больё доо ахиж ингэтлээ уухаа гэж бодож байсан боловч “Эм хүн төрж хаширдаггүй, эр хүн шартаж хаширдаггүй”- гэдэг үгийг баталж ахиад л ийм юм боллоо.

Одоо харин арай өөрөөр сэргийлэх хэрэгтэй болжээ. Ерөөсөө firewall дээрээ алкохол орж ирж магадгүй портуудыг нь хаачихъя. Гэхдээ найзын төрсөн өдөр, баяр ёслол, beer meeting гэх мэт алкохол орж ирэх болох боловч хааж болохгүй портууд бий. Иймд үед сэргийлэхийн тулд толгойдоо антиалкохол -ийн програм суулгахгүй бол бас болохгүй юм байна. Тэгэхээр одоо нэг антиалкохолын програм зохиож дээ…